Заримдаа би хэтэрхий тэнэг бүр дэндүү болчих юм. Хорвоо дээр хамгийн их хайрлах ёстой хүмүүсээ хайрлахаа мартчихаад байх юм. Энэ юуных вэ. Миний тэнэгийнх л байхдаа. Хамгийн их хайрлах ёстой хүмүүсээ өөрөөсөө түлхээд л миний хажууд байхгүй байсан ч болоосой гэж бодоод л. Цор ганцаараа байсан ч болоосой гэж бодох юм. Энийг бичиж байхдаа ч гэсэн тэгж бодож байна. Яаах ёстойгоо ямар байдлаар бусдыг хайрлах ёстойгоо би мэдэхгүй байна. Бүгд надаас холдоод байх шиг. Цор ганцаараа баймаар байна. Хэнийг ч дэргэдээ байлгахыг би хүсэхгүй байна. Бүгдээс залхаж шантарч эхэлж байна. Хаагуур алхах ёстойг ямар шугмаар алхаж байснаа мартчихлаа. Би санах хэрэгтэй байна...